• Mongolian
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ҮЗҮҮЛЭЛТЭД ТУЛГУУРЛАСАН НАВИГАЦИ(PBN) -ААР ХЭРЭГЛЭЛЭЭР ОЙРТОЛТ ҮЙЛДЭХ ЖУРАМ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛНО Хэвлэх
2015 оны 9-р сарын 11, Баасан гариг, 15:52

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанаас хэвлэн гаргасан AIRAC НМЭ-ийн Өөрчлөлт 05/15-аар Чингис хаан нисэх буудлын PBN журам (RNP APCH)-ыг 2015 оны 10-р сарын 15-ны AIRAC-ийн хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж эхлэх гэж байна.

Агаарын тээвэрлэлт эрчимжиж нислэг хөдөлгөөний урсгал, ачаалал нэмэгдэхийн хирээр агаарын зайн багтаамжийг нислэгийн аюулгүй байдлыг бууруулалгүй, үр ашигтайгаар нэмэгдүүлэх шаардлага дэлхий дахины хэмжээнд тулгарсан билээ. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас авч хэрэгжүүлж байгаа үндсэн арга хэмжээ нь Үзүүлэлтэд тулгуурласан навигацийг хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажил юм. Мэдээллийн технологи үсрэнгүй хөгжиж, түүний хэрэглээ нь нисэхийн салбар технилогид эрчимтэй нэвтэрч байна. Үүний үр дүнд агаарын хөлгийн үзүүлэлт, чадамж машид сайжирсан бөгөөд сансрын навигацийн хэрэглээ нь агаарын навигацийн зарчмуудад асар их өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан. Үүнд агаарын зайг уян хатан, илүү багтаамжтайгаар зохион байгуулах, нислэгийн хамгийн эрсдэл ихтэй хөөрөлт болон суултын үе шатыг сансрын навигацийн системд тулгуурлан өндөр нарийвчлалтай навигациар хангах боломжтой болсон.

Монгол Улсын хувьд Ази болон Европ тивийн дунд оршдог, өргөн уудам газар нутагтай боловч газрын навигацийн тоног төхөөрөмжийн дэд бүтэц хангалттай бусаас гадна харилцан адилгүй үзүүлэлт бүхий төрөл бүрийн навигацийн тоног төхөөрөмж суурилуулсан агаарын хөлгүүд өнгөрөлтийн нислэг үйлддэг учраас PBN–ийг аюулгүй, үр ашигтай үйл ажиллагааг хангах хамгийн сайн технологи гэж хүлээн зөвшөөрдөг.

Шалгалтын нислэг, зураглалын албанаас Чингис хаан нисэх буудлын PBN журам (RNP APCH)-ыг Монгол Улсад анх удаа зохиож 2015 оны 1 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд газрын баталгаажуулалтыг ICAO-ийн Ази Номхон далайн бүсийн дэд төвийн мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн бол нислэгээр шалгаж, гэрчилгээжүүлэх ажлыг 2015 оны 3-р сарын 18-ны өдөр БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар (CAAC)-ын Шалгалтын нислэгийн төвтэй хамтран гүйцэтгэсэн. 2015 оны 6 болон 7 сард Үзүүлэлтэд тулгуурласан навигаци нэвтрүүлэх төслийн аюулгүй ажиллагааны үнэлгээний зөвлөлдөх уулзалтанд оролцон, аюулгүй ажиллагааны үнэлгээ гаргасан.

 

ШМ0037/16 Улаанбаатар: Холын NDB, MARKER дээр 2016.01.26-ний 10:00-17:00 цагийн хооронд  техник үйлчилгээ хийнэ. Унтраах үед цаг авна.

ШМ0038/16 Улаанбаатар: ТР-1Б дизель генератор Р500 ачаалал шилжүүлэх самбар дээр 2016.01.19-ний 11:30-13:30 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэхгүй.

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Манай албанаас эрхлэн гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаархи таны бодол

poll

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.